МУТСТ үйл ажиллагааны ерөнхий тогтолцоо
Банк нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон холбогдох санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор МУТСТ тогтолцоог хууль тогтоомж, зохицуулалтын шаардлага болон олон улсын стандартын дагуу хэрэгжүүлдэг.
Банк нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс сэргийлэх үйл ажиллагаанд дараах хууль тогтоомж, дотоодын болон ОУ-ын зохицуулагч байгууллагуудын зөвлөмж, стандартыг дагаж мөрддөг. Үүнд: (линктэй)
МУТСТ тогтолцооны хэрэгжилтэд Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага хяналт тавьж, түүний үр нөлөөг ханган ажилладаг бөгөөд МУТСТ үйл ажиллагааны хэрэгжилт, хяналт, хариуцлага нь хамгаалалтын гурван шугамын (Three Lines of Defense) загварын хүрээнд зохион байгуулагддаг.
Банк нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлд суурилсан арга барилыг хэрэгжүүлдэг ба дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгийг хамаарна. Үүнд:
USA Patriot Act
USA PATRIOT Act нь АНУ-ын терроризмтой тэмцэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчныг тодорхойлдог хууль бөгөөд банк санхүүгийн байгууллагуудад харилцагчийг таних (CDD), эрсдэлд суурилсан хяналт, сэжигтэй гүйлгээ, үйлдлийг мэдээлэх (SAR) үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэдэг.
Богд банкны USA Patriot Act -н талаарх мэдээллийг энд дарж танилцана уу.
Wolfsberg Questionnaire
Вольфсберг асуулга нь харилцагч болон корреспондент банкны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (AML/CFT) дотоод хяналтын тогтолцоог үнэлэх зорилготой ба асуулгаас Богд банкны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийн талаар ерөнхий мэдээлэлтэй танилцах боломжтой. энд дарж танилцана уу.
W-8BEN-E FORM
FATCA буюу АНУ-ын иргэн, хуулийн этгээдийн гадаад дахь дансны талаар мэдээллийг Холбооны татварын төв байгууллагад саадгүй гаргаж өгөх тухай хууль эрх зүйн баримт бичгийг банк, санхүүгийн байгууллагууд дагаж, мөрдөх үүрэгтэй байдаг.
Богд банкны W-8BEN-E FORM – той энд дарж танилцана уу.
Хориг арга хэмжээ:
Банк нь НҮБ-н Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээ (UN) болон Америкийн нэгдсэн улсын Сангийн яамны Гадаад Хөрөнгийн Хяналт алба (OFAC), Европын холбоо (EU) болон Их Британи (UK) жагсаалт болон түүнтэй адилтгах олон улсын байгууллагын хориг арга хэмжээг дагаж мөрддөг.