|

Тогтвортой хөгжил

Богд Банк нь байгаль орчинд ээлтэй санхүүжилт, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа, ил тод засаглалаар дамжуулан тогтвортой ирээдүйг цогцлоож байна.

ТоС гэж юу вэ?

Тогтвортой санхүүжилт (ТоС) нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, бууруулах, түүнчлэн хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон эдийн засгийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг дэмжин ажиллах тухай ойлголт юм.

Монголын Банкны Холбоо нь Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) болон Нидерландын хөгжлийн банк (НХБ)-ны дэмжлэгтэйгээр Монголын Тогтвортой санхүүгийн (ТоС) холбоог үүсгэн байгуулж, банкны салбарт баримтлах Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг боловсруулан дагаж мөрдөж байгаа.

Бидний 2030 он хүртэлх гол зорилтууд

1

Банкны нийт портфолиод ногоон зээлийн эзлэх хувийг 10%-д хүргэх

2

Жижиг, дунд бизнесүүдэд олгосон зээлийн багцыг өргөжүүлэх

3

Иргэд болон ЕБС-ийн сурагчдыг санхүүгийн боловсролын сургалтад идэвхтэй хамруулах

4

Санхүүжүүлсэн төслүүдийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг тодорхойлж, үе шаттайгаар хэрэгжүүлэх.

Гол чиглэл

Бодлого болон журам

Богд Банкны Байгаль орчин, Нийгмийн хариуцлага, Жендерийн тэгш байдлын бодлого нь 2022 онд батлагдсан бөгөөд тогтвортой хөгжлийн стратегийн зорилт, зарчмыг тодорхойлох үндсэн баримт бичиг юм. Тус бодлогын хүрээнд банк тогтвортой төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, санхүүжилтийн шийдвэр гаргалтад БОНЗ-ын хүчин зүйлсийг нэгтгэн, эдийн засгийн төрөлжилт болон хүртээмжтэй өсөлтөд хувь нэмэр оруулан ажиллаж байна. Мөн Байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлэх, удирдах журмын дагуу зээлийн үйл ажиллагааны бүх шатанд БОНЗ-ын эрсдэлийг системтэйгээр үнэлж, ангилан, бууруулах механизмыг хэрэгжүүлж байна.

Санхүүгийн түнш байгууллагууд
Хамтран ажиллагч байгууллагууд

Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллага.

Ногоон зээлийн бүтээгдэхүүн

Ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Бүх бүтээгдэхүүн

Мэдээ, мэдээлэл

Сүүлд нийтлэгдсэн цаг үе, үйл явдлын мэдээлэл